images

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден поп дуучин Тэйлор Свифтэд “хайр зарлав”

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-31


   АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болоход есөн сарын хугацаа үлдээд байгаа энэ цаг үед сонгуулийн кампанит ажлаа эхлүүлээд буй ерөнхийлөгч Жо Байден дуучин Тэйлор Свифтэд “хайр зарласан” тухай “New York Times” сонин мэдээлэв. Ж.Байдены багийнхан сонгуулийн мэргэжилтнүүд болон нийгмийн сүлжээний нөлөөлөгчдийг татахын зэрэгцээ Т.Свифтийн дэмжлэгийг авахыг хичээж байгаа тухай тус сонин онцолсон байна. Зөвхөн инстаграмд ​​279 сая дагагчтай алдарт дуучин бүсгүй түүнийг дэмжинэ гэдгээ идэрхийлвэл энэ нь Жо Байденд ялалт авчирсантай адил болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. 2022 онд 10 дахь цомгоо гаргаж, 2023 онд эхлүүлсэн аялан тоглолтоороо Т.Свифт дэлхийн хамгийн нөлөө бүхий алдартнуудын нэг болсон билээ. Тухайлбал дуучин бүсгүй өнгөрсөн есдүгээр сард инстаграм хуудсандаа залуучуудыг сонгуульд оролцохыг уриалсан пост нийтлэхэд ердөө нэг өдрийн дотор 35 мянган хүн сонгуульд санал өгч байв. Иймээс түүнийг олон сая дэмжигчдийг бий болгож чадах хүн гэж үзэж байна. Тэрбээр 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Ж.Байденыг дэмжсэн юм. Ж.Байдены баг өөр хэд хэдэн алдартнууд болон нийгмийн сүлжээний оддын дэмжлэг авахыг чармайж байна. NBC телевизийн мэдээлснээр, тэрбээр ерөнхийлөгч асан Билл Клинтон, Барак Обама нартай хамтран хандивын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.