images

Жүжигчин И Ён Э дахин шинэ Жангумын дүр бүтээнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-31


   Өмнөд Солонгосын МВС телевизийн бүтээсэн “Dae Jang Geum” олон ангит киноны Жангумын дүрийг бүтээсэн жүжигчин И Ён Э дахин шинээр бүтээгдэх “Оточ Жангум” олон ангит кинонд мөн Жангумын дүрд тоглохоор болсон байна. Уг киног бүтээхээр болоод буй “Fantagio” энтертайнмент компани энэ тухай мэдээлэхдээ "Гол дүрд жүжигчин Ин Ён Э-г тоглуулахаар тохиролцсон бөгөөд кино зохиолчтой мөн гэрээ байгуулсан" гэжээ. Киноны зураг авалтыг ирэх аравдугаар сард эхлүүлж, ирэх оны эхээр олон нийтэд хүргэхээр төлөвлөж байгаа аж. “Оточ Жангум” гэдэг нь зохиолын нэр бөгөөд кино болсны дараа нэр өөрчлөгдөж магадгүй гэнэ. Уг бүтээл нь 2003-2004 онд гарсан MBC телевизийн “Dae Jang-geum” киноны үргэлжлэл бөгөөд нэртэй сайн оточ болсон Жангумын амьдралын түүхийг харуулах ажээ. Өөрөөр хэлбэл өмнө нь бүтээсэн 54 ангитай “Dae Jang Geum” кино нь Жусон гүрний үеийн ордны хатагтай Жангум өөрийн авьяас чадвараар оточ болж эхэлж буй үйл явдлыг харуулдаг бол шинэ кинонд нэгэнт нэртэй сайн оточ болсон бүсгүйн амьдрал тэмцлийг үзүүлэх аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.