АНУ: Дүүжин тээвэрт түгжигдэж хоносон бүсгүйг өглөө нь аварчээ
Анд нөхдийн мэдээ
2024-01-30
АНУ-ын иргэн Моника Лассо найз нөхдийнхөө хамтаар Калифорни дахь Тахо нуурын ойролцоох амралтын газар аялахаар очжээ. Тэрбээр цанаар гулгаж нэлээд ядарсан тул найзуудаасаа түрүүлэн дүүжин тээврээр байр луугаа очихоор явсан байна. Гэтэл дүүжин тээвэрт сууснаас хойш хоёр минутын дараа буюу 17 цагийн үед түүний унаа гэнэт зогсчээ. Түүнд гар утас байгаагүй тул тусламж эрэн хоолойгоо сөөтөл хашгирсан ч хэн ч сонсоогүй байна. Оройхон тийш найзууд нь эргэж ирээд түүнийг байхгүй байсанд амралтын газрын захиргаанд мэдэгдэж, эргэн тойронд эрж хайгаад олоогүй ажээ. Маргааш өглөө 10 цагт нь амралтын газар дүүжин тээврээ ажиллуулж эхэлснээр 15 цагийн турш дотор нь түгжигдээд байсан М.Лассог аварчээ. Ажилтнууд тэр даруй түргэн тусламж дуудан, эмч түүнийг эмнэлэгт хэвтэхийг зөвлөсөн ч эмэгтэй татгалзжээ. Дараа нь М.Лассо хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би агаарт дээр хононо гэж төсөөлж байсангүй. Маш их даарсан тул хөл, гараа үрж хүйтэнтэй тэмцэж хонолоо” гээд маш их бухимдаж буйгаа идэрхийлсэн байна. Амралтын газар түүнээс уучлал гуйн үүний мөрөөр холбогдох арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.