images

Лизер авхайн хөрөг дуудлага худалдаанд орно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-30


   Австрийн зураач Густав Климтийн “Лизер авхайн хөрөг” бүтээл алга болсноос 100 гаруй жилийн дараа олдож, дуудлага худалдаанд орохоор болсон тухай CNN мэдээлэв. Энэ бүтээлийг Г.Климт өөд болохоосоо нэг жилийн өмнө 1917 онд  еврей гаралтай хатагтай Лизерийн удмын чинээлэг хөрөнгөтний хүсэлтээр зуржээ. Уг хөргийг хамгийн сүүлд 1925 онд Венийн үзэсгэлэн дээр олон нийтэд үзүүлж байсан бөгөөд нацист дэглэмийн үед Лизерийн гэр бүл хавчигдаж, энэхүү зураг ч сураг нь алдарсан байна. Дуудлага худалдааны төвийн ажилтны хэлснээр бол 1960-аад оны дунд үеэс нэгэн австри гэр бүл энэхүү бүтээлийг авч хадгалж байгаад одоогийн эзэмшигчид шилжүүлжээ. Харин энэ удаад хатагтай Лизерийн удмын албан ёсны өв залгамжлагч, одоо зургийг эзэмшиж буй хүнтэй хамтран зургийг дуудлага худалдаанд оруулж байгаа аж. Лизер авхайн хөргийг Их Британи, Швейцар, Герман, Хонгконг зэрэг орнуудад үзэсгэлэнд гаргасны дараа ирэх дөрөвдүгээр сарын 24-нд Вена хотод дуудлага худалдаагаар оруулна. Зохион байгуулагч “Im Kinski” компани уг бүтээлийг 55 сая долларын үнэ хүрнэ хэмээн тооцоолж байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.