images

Уран гулгагч К.Валиевагийн Олимпын медалийг хураахаар болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-30


   Оросын уран гулгалтын тамирчин Камила Валиева хориотой эм хэрэглэсэн нь тогтоогдсон тул дөрвөн жил тэмцээнд оролцох эрхийг нь хасч, 2022 оны Бээжингийн өвлийн Олимпийн наадмаас авсан Оросын уран гулгалтын багийн алтан медалийг ч хүчингүй болгосон байна. Швейцарын Лозанна хотын Олон улсын спортын арбитрын шүүх (CAS) К.Валиеваг Олон улсын Олимпийн хорооны допингийн эсрэг журмыг зөрчсөн эсэхийг хянан үзээд дээрх шийдвэрийг гаргажээ. Түүний тэмцээнд оролцох эрхийг түдгэлзүүлэх хугацаа 2021 оны арванхоёрдугаар сард сэргээшийн шинжилгээ авсан цагаас эхэлж, ирэх оны арванхоёрдугаар сард дуусах ажээ. Тэрбээр “триметазидин” гэх эм хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд уг эмийг 2014 оноос эхлэн сэргээшийн төрөлд оруулж тамирчин хэрэглэхийг хориглосон байна. Харин ОХУ-ын зүгээс энэ шийдвэрийг эсэргүүцжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Бид энэ шийдвэртэй санал нийлэхгүй байна. Энэ бол улс төрийн шийдвэр" хэмээгээд "Бид тамирчдынхаа эрх ашгийг эцсээ хүртэл хамгаалах болно" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.