images

Өмнөд Солонгос: Цонхонд өлгөсөн бичгээр өндөр настныг аварчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-30


   Өмнөд Солонгосын Инчон хотын цагдаагийн газарт нэгэн иргэн мэдээлэл ирүүлжээ. Мэдээлэлд зураг хавсаргасныг үзвэл өндөр орон сууцны байрны дээд давхрын цонхноос SOS гэсэн бичиг өлгөөтэй байлаа. Цагдаагийн албан хаагчид уг байранд ирж, бичиг өлгөсөн цонхны давхар, тоотыг олж тогтоон хонхыг дарахад онгойлгож өгөөгүй байна. Тиймээс гэрийн эзний хүүгийн утасны дугаарыг олж ярин хаалгыг онгойлгож ороход байранд хүн байсангүй. Гэтэл агуулахын зориулалттай жижиг өрөөнөөс чимээ гарч, дотор нь хүн дуугарч аврал эрсэн байна. Хаалганы цоож гацсан байсныг онгойлгож орвол 70 гаруй насны эрэгтэй дотуур хувцастайгаа байжээ. Тэрбээр агуулахын өрөөнд орж эд зүйл оруулж тавиад эргээд гарах гэтэл цоож гацсанаар тэндээ 20 гаруй цаг байсан байна. Холбоо барих утас байгаагүй тул аргагүйдэн өрөөн дотор байсан хар өнгийн цаасан хайрцгийг задалж дэлгэн, дээр нь цаасны хутгаар SOS гэж бичээд уяагаар уяж цонхоор унжуулан тусламж хүссэн нь тэр байлаа. Агуулах халаалтгүй учир маш хүйтэн байсан байна. Түүний унжуулсан бичгийг эсрэг талын байрны хүн олж харан цагдаагийн газарт мэдэгдсэнээр хүйтэн агуулахад олон цаг хоригдсон өндөр настан ийнхүү аврагдав. Дуудлагаар ирж ажилласан цагдаагийн ажилтан "33 жил ажиллахдаа ийм зүйлтэй анх удаа тааралдаж байна. Өндөр орон сууцны цонхонд өлгөсөн жижигхэн бичгийг олж хараад дуудлага өгсөн иргэнд машид талархаж байна” гэжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.