images

Итали: Гучин жил шоронд суусан эрийг гэм буруугүйд тооцон цагаатгав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-29


   Хүн амины хэрэгт хилсээр буруутгагдаж 33 жил шоронд хоригдсон эр эцэст нь гэм буруугүй нь тогтоогдож суллагдсан тухай Италийн ANSA агентлаг мэдээлэв. Ром хотын давж заалдах шатны шүүх 26-ны өдөр хуралдаж 58 настай Бениамино Зүнкеддүг гэм буруугүйд тооцон, бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ. Хоньчин байсан Б.Зүнкеддү 1991 онд 25 настайдаа Сардиниа арал дээр фермийн эзэн, түүний хүү, өөр нэг хоньчин нийт гурван хүнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, шүүхээс бүх насаараа хоригдох ял авчээ. Тухайн үед өөрийгөө гэм буруугүй гэж мэдүүлсэн ч цагдаа нар хэргийн улмаас хохирсон гэрчийн ​​мэдүүлгийг үндэслэн түүнийг баривчилсан байна. Гэрч эхлээд түүнийг танихгүй хэмээн гэж байснаа сүүлдээ цагдаагийнхны шахалтаар мэдүүлгээ өөрчилж, Б.Зүнкеддүг буруутан хэмээн заасан байна. Түүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарахад гэр бүл, найз нөхөд нь сайшаан хүлээн авчээ. Б.Зүнкеддү суллагдсаныхаа дараа хэвлэлийн бага хурал дээр "Хар дарсан зүүднээс сэрлээ" гэсэн байна. Залуу насаа хилсээр шоронд өнгөрүүлсэн тэрбээр Сардиниа арлын эрх баригчдаас нөхөн төлбөр нэхэмжилнэ гэдгээ хэлжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.