images

Дэлхийн хамгийн том хөлөг онгоц далайд гарлаа

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-29


   Дэлхийн хамгийн том аяллын хөлөг онгоц болох "Icon of the Seas" хөлөг далайд гарсан тухай ВВС агентлаг мэдээлэв. “Royal Caribbean” группын эзэмшлийн шингэрүүлсэн байгалийн хийн хөдөлгүүртэй уг хөлөг онгоц өнөөдөр АНУ-ын Флорида мужийн Майамигаас анх удаа далайд гарсан байна. Финляндын “Турку” усан онгоцны үйлдвэрт хоёр тэрбум долларын өртгөөр бүтээсэн уг онгоцны урт нь 365 метр, Титаник хөлгөөс 100 гаруй метр урт ажээ. "Icon of the Seas" нь 20 тавцантай, зургаан усан сан, мөн зургаан усан гулгуур, 40 гаруй ресторан, баар, цайны газартай, 7600 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм. Өнгөрсөн 25-ны өдөр болсон тус хөлөг онгоцонд нэр өгөх ёслолд хөлбөмбөгийн домогт тамирчин Лионель Месси оролцжээ. “Royal Caribbean” группын албаны хүн хэлэхдээ "The Icon of the Seas" хөлөг нь Олон улсын Далайн Байгууллагын (IMO) шаардлагаас 24 хувь илүү эрчим хүчний хэмнэлттэй” гэжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.