Хятад эмэгтэй хүүхдүүддээ гомдохдоо бүх хөрөнгөө нохой, муурандаа гэрээслэн үлдээжээ
Анд нөхдийн мэдээ
2024-01-29
Хятадын иргэн, өндөр настан эмэгтэй Лю 20 сая юанийн хөрөнгөө хүүхдүүддээ биш нохой, муур хоёртоо өвлүүлэхээр болсон тухай “South China Morning Post” сонин мэдээлэв. Тэрбээр хэдэн жилийн өмнө гэрээслэл бичиж, хөрөнгөө гурван хүүхдэдээ өвлүүлэхээр болж байжээ. Гэвч хүүхдүүд нь ээжтэйгээ бараг холбоо барьдаггүй, өндөр насны эрхээр бие нь ядруу болоход харж хандахаа больсон байна. Тиймээс Лю овогт бодлоо өөрчилж, өмч хөрөнгөө нохой, муурандаа өвлүүлэхээр болсон нь энэ ажээ. Эмээ энэ тухайгаа “Өвдөж зовж байхад дэргэд нохой, муур хоёр минь л байсан” гээд, хүүхдүүддээ сохор зоос ч өгөхгүй гэдгээ гэрээслэлдээ бичсэн байна. Улмаар хөрөнгөө нохой, муур хоёртоо үлдээхээ бичээд, захиран зарцуулах эрхийг суугаа хотынхоо мал эмнэлэгт олгосон байна. Цахим хэрэглэгчдийн ихэнх нь эмээгийн саналыг сайшаасан бөгөөд нэгэн иргэн “Зөв шийдвэр. Хэрэв миний хүүхэд надад ийм хандвал би ч мөн ийм хариу барих болно” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.