images

АНЭУ: Хоёр настай хүүхэд сард 26 мянган доллар хэрэглэдэг

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-29


   Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотын иргэн Малайка хоёр настай хүүгийнхээ өдөр тутмын амьдралыг харуулсан дүрс бичлэгийг "TikTok" зэрэг олон нийтийн сүлжээгээр нийтэлсэн нь 120 мянга гаруй хандалт аваад байгаа тухай Их Британийн “The Sun” сонин мэдээлэв. Малайка дэлгүүр хэсэх зэрэг өдөр тутмын хэрэглээндээ сар бүр 15 мянган доллар зарцуулах төсөвтэй аж. Гэтэл хүүгийнх нь хэрэглээ сард 26 мянган доллар болдог байна. Хүүтэйгээ ​​тансаг барааны дэлгүүр хэсэх, захиалгаар хувцас хийлгэх, гимнастик, усан сэлэлтийн дугуйланд явуулах, хувийн жолооч хөлслөх, тоглоом авах зэрэг нь нийлээд ийм болдог гэнэ. Видео бичлэгтээ тэрбээр "Нөхөр маань яагаад дахиж хүүхэд хүсэхгүй байна вэ?" гэсэн гарчиг өгч, улмаар хүүдээ зарцуулсан зүйлсээ дэлгэрэнгүй жагсаажээ. Тухайлбал, хувийн жолооч хөлслөхөд зөвхөн нэг сард 5000, дэлгүүр хэсэхэд 10 мянга, үс засуулахад 680, захиалгаар хувцас хийлгэхэд 3000 доллар зарцуулдаг аж. Мөн дасгал хөдөлгөөн, тоглоомд багагүй мөнгө зардаг байна. Усанд сэлэлтийн дугуйлан сард 1700 доллар, гимнастикийн хичээл 1000 доллар, долоо хоногт гурван удаа тоглоомын төвд очиж тоглоход 900 доллар ордог гэнэ. Мөн тэд өдөр бүр массаж хийлгэж, байнга гадуур хооллодог ажээ. Ингээд бодож үзэхэд дээр дурдсан нийт дүн нь 26 мянган доллар болсон байна. Түүний нөхөр томоохон үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бөгөөд түрээсээсээ сар бүр 200 мянган доллар олдог гэнэ. Энэхүү бичлэгийг харсан хүмүүс янз бүрээр хүлээн авч байна. Тухайлбал нэг хүн “Би хүүдээ өчигдөр 12 долларын сэндвич авч өгөөд мөнгөө дуусгалаа” гэсэн бол өөр нэг үзэгч “Та намайг өргөж аваач. Би насанд хүрсэн хамгийн сайн хүүхэд байх болно" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.