Криштиану Рональдугийн хөл гэмтсэнээс болж Хятадад болох байсан тоглолт хойшлов
Анд нөхдийн мэдээ
2024-01-25
Саудын Арабын мэргэжлийн хөлбөмбөгийн “Аль-Наср” баг Хятадад хийх нөхөрсөг тоглолтоо гэнэт цуцалж, багийн тоглогч Криштиану Рональду Хятадын хөгжөөн дэмжигчдээс уучлалт гуйсан байна. Багийн зүгээс өчигдөр хэвлэлийн бага хурал хийж энэ тухай мэдээлэхдээ "К.Рональду биеийн байдлын улмаас тоглох боломжгүй болсон тул тоглолтыг хойшлуулсан” гэжээ. Тус хэвлэлийн хурал дээр К.Рональду өөрийн биеэр оролцож, "Миний хувьд өнөөдөр гунигтай өдөр. Би Хятадын хөгжөөн дэмжигчид, ялангуяа Шэньжэнд ирсэн шүтэн бишрэгчдээсээ уучлалт гуйж байна. Хөлбөмбөг тоглож явахад шийдэх аргагүй нөхцөл байдал хааяа тохиолддог юм, ойлгоорой” гэсэн байна. Улмаар "Та бүхэн сэтгэл дундуур байгааг би мэдэж байна. Гэхдээ эерэгээр харцгаая. Бид тоглолтыг цуцлахгүй. Удахгүй уулзана" гэжээ. Түүний хөл гэмтсэний улмаас хоёр долоо хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа талаар зарим хэвлэл мэдээлсэн байна. Түүнийг Хятадад ирэх сургаар тоглолтын тасалбарын үнэ 4580 юань болтлоо өсчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.