Дональд Трамп сурталчилгаандаа дууг нь ашигласанд “The Smiths” хамтлаг дургүйцэв
Анд нөхдийн мэдээ
2024-01-24
Их Британийн “The Smiths” рок хамтлагийн гитарчин Жонни Ма X (хуучин Twitter)-ээр дамжуулан АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг сонгуулийн сурталчилгаандаа уран бүтээлийг нь ашиглахгүй байхыг анхааруулжээ. Тэрбээр өнгөрсөн жил Өмнөд Дакота мужид Д.Трампын сонгуулийн сурталчилгааны үеэр тус хамтлагийн "Please, Please, Please Let Me Get What I Want" дууг тоглуулан сурталчилгаа хийж буй дүрс бичлэг цахим орчинд нийтлэгдсэнд дургүйцэн "Ийм явдал болно гэж төсөөлж байсангүй. Одоохон үүнийгээ зогсоо” гэжээ. Жонни Ма бол ерөнхийлөгч асан Д.Трампын сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хөгжмөө ашигласанд дургүйцлээ илэрхийлсэн анхны хүн биш юм. Адель, Бийтлз, Брюс Спрингстин зэрэг дэлхийд алдартай олон хамтлаг, дуучин Д.Трампыг олон нийтийн арга хэмжээн дээр өөрсдийн уран бүтэээлээс нь ашиглахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.