images

Израиль, ХАМАС бүлэглэлийн хооронд түр гал зогсоох хэлэлцээ явагдаж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-24


   Израиль, ХАМАС-ын дайны хоёр дахь удаагаа гал зогсоох хэлэлцээнд нэлээд ахиц дэвшил гарсан тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Талууд барьцааны болон олзлогдсон хүмүүсийг солилцохын зэрэгцээ нэг сарын хугацаатай гал зогсоохоор зарчмын хувьд тохиролцсон боловч Газын зурваст дайныг хэрхэн бүрмөсөн зогсоох талаар саналын зөрүүтэй байгаагаас хэлэлцээ түр хойшлогдсон байна. Урьдчилсан тохиролцооны гол агуулга нь Израиль улс галаа зогсоож, тус улсад байгаа палестин хоригдлуудыг суллаж, Газын зурваст үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэх, хариуд нь ХАМАС бүлэглэл барьцаанд авсан хүмүүсийг суллах нөхцөлтэй ажээ. Энэхүү хэлэлцээ нь өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээс хойш АНУ, Катар, Египетийн зуучлалаар явагдаж байгаа аж. Гэвч ХАМАС бүлэглэл дайныг бүрэн дуусгахаас илүүтэй үе шаттайгаар гал зогсоох тухай хэлэлцэх сонирхолтой байгаа тухай “Wall Street Journal” мэдээлэв. Харин Израиль улс гурван сар хүртэл хугацаагаар гал зогсоох, Газын зурвасын зарим бүс нутгаас Израилийн цэргийг гаргах, Палестины энгийн иргэдийг Газын зурваст чөлөөтэй нэвтрүүлэх, барьцаалагдсан энгийн иргэдийг бүгдийг нь суллахыг санал болгосноор ХАМАС-ын хандлага өөрчлөгдсөн байна. Хэлэлцээрт зуучлагчаар оролцож байгаа АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби өчигдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Одоогийн байдлаар барьцаалагдсан хүмүүсийг суллах тохиролцоонд хүрэх яриа хэлэлцээ маш тайван, нухацтай явагдаж байна" гэжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.