images

Энэтхэг: Онгоцны ариун цэврийн өрөөнд түгжигдээд нислэг дуустал тэнд байжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-24


   Энэ сарын 16-ны өдөр Энэтхэгийн агаарын тээврийн “Spacejet компанийн Мумбайгаас Банголор хот руу хөөрсөн онгоцны зорчигч онгоцны ариун цэврийн өрөөнд түгжигдсэн байна. Зорчигч онгоц хөөрсний дараахан ариун цэврийн өрөөнд ороод буцаад гарах гэтэл хаалганы түгжээ гацжээ. Тэрбээр арга ядаад чанга хашгирснаар онгоцны үйлчлэгч нар ирж оролдоод мөн л онгойлгож чадаагүй байна. Ингээд зорчигчийг тайвшруулахын тулд “Бид бас онгойлгож чадахгүй байна. Та бүү сандар. Суултуурын тагийг хааж дээр нь суугаад хүлээнэ үү. Онгоц газардмагц инженерүүд ирж хаалга нээнэ" гэсэн зурвас бичиж хаалган доогуур дамжуулжээ. Эцэст нь онгоц Банголор хотод газардсанаар техникчид ирж хаалга онгойлгосон аж. Ингэхдээ хаалгыг эвдэж онгойлгосон байна. Зорчигч ариун цэврийн өрөөнд орсноос хойш хаалгыг онгойлгох хүртэл нийт 3 цаг 40 минут тэнд байжээ. Тус агаарын тээврийн компани зохих арга хэмжээ авч, айж сандарсан зорчигчийг даруй эмнэлэгт хүргэн нислэгийн тийзийн үнийг буцаан олгосон тухайгаа мэдэгдээд төвөг учруулсандаа нийт зорчигчдоос уучлал гуйсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.