Японы гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд украин бүсгүй түрүүлэв
Анд нөхдийн мэдээ
2024-01-23
Японы гоо бүсгүй шалгаруулах 56 дахь удаагийн тэмцээнд тус улсын иргэн болсон украин гаралтай Сино Каролина тэргүүн байр эзэлсэн тухай “Kyodo News” агентлаг мэдээлэв. 1950 онд анхлан зохиогдсон уг тэмцээнээс зураач, кино найруулагч, улс төрч зэрэг олон алдартай хүмүүсийг төрөн гарчээ. Тэгвэл энэ удаагийн тэргүүн мисс бүсгүйн аав, ээж хоёулаа украин хүн байсан бөгөөд олон жилийн өмнө ээж нь нөхрөөсөө салж япон хүнтэй гэрлэснээр С.Каролина багаасаа Японд өссөн байна. Тэрбээр тэмцээний дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би гаднаа гадаад хүн боловч таван настайгаасаа Японд өссөн болохоор дотроо япон хүн” гэжээ. Улмаар өөрийгөө япон хүн гэдгээ харуулахын тулд тус тэмцээнд оролцсон тухайгаа хэлсэн байна. Гэвч зарим хүмүүс японы гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд епроп хүн түрүүлсэнд шүүмжлэлтэй хандаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.