images

Уинстон Черчиллийн хиймэл шүд дуудлага худалдаанд орно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-23


   Их Британийн Ерөнхий сайд асан Уинстон Черчиллийн Дэлхийн II дайны үед хэрэглэж байсан хиймэл шүдийг дуудлага худалдаанд оруулахаар болсон тухай “The Guardian” сонин мэдээлэв. Тэрхүү шүдийг хамгийн багадаа 5000 паунд, дээд тал нь 8000 паундын үнэ хүрнэ хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна. У.Черчиллийг хориод настай байхад хэд хэдэн үүдэн шүд нь унасан тул хиймэл шүд хийлгэж байжээ. Уг шүдийг түүний эмч Вилфред Фиш загварыг нь гаргаж, мэргэжилтэн Дерек Кадлиф урласан байна. “The Guardian” сонин 1940 онд Данкөрк хотыг нүүлгэн шилжүүлсний дараахан У.Черчиллийн "Бид далайн эрэг дээр тулалдана" хэмээсэн алдартай илтгэлээс эш татаад "Энэ үгийг хэлэхдээ зүүж байсан шүд" хэмээн тодотгожээ. Дуудлага худалдааны “Cotswold” компанийн захирал Лиз Пул хэлэхдээ "У.Черчиллийн хиймэл шүд бол бидний урьд өмнө худалдаж байгаагүй хамгийн ер бусын зүйл" гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.