images

Украины тамирчин дайныг мартахгүй байхыг хүмүүст уриалав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-23


   Австралийн талбайн теннисний нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд шөвгийн наймд шалгарсан Украины тамирчин Марта Костюк эх орон нь дайнтай хэвээр байгааг мартахгүй байхыг хүмүүст уриалав. Тэрбээр дөрөвдүгээр тойрогт Оросын тамирчин Мария Тимофееваг 2:0 харьцаагаар хожсон байна. М.Костюк тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр "Украины дайныг дууссан гэж бодож байгаа хүмүүс олон байна. Би ч гэсэн дуусаасай гэж хүсдэг. Гэвч дайн үргэлжилсээр, хүмүүс өдөр бүр үхсээр байна"  гэжээ. Дайн дуусаагүй байгаа гэдгийг хүмүүст сануулахын тулд тэмцээний үеэр ийм мэдэгдэл хийж буйгаа тэрбээр тайлбарласан байна. Амаргүй үед тэмцээндээ амжилт гаргасныг нь сайшаасан сэтгүүлчийн үгэнд М.Костюк “Дайн болоогүй байсан бол би ийм амжилт гаргахгүй байсан байж магадгүй. Гэхдээ хохирогчийн сэтгэлгээнээс салах тусам амьдралыг даван туулахад хялбар болдог” гэв. Тэрбээр хэвлэлд ярилцлага өгөх бүртээ дайны тухай хэлж, анхаарлаа хандуулахыг хүмүүст уриалсаар байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.