Польшийн нутгаас эртний илд олдов
Анд нөхдийн мэдээ
2024-01-23
Польшийн Вроцлавек хотын Висла голын ёроолоос 1000 жилийн өмнө эртний викингүүдийн хэрэглэж байсан эртний илд олдсон тухай CBS News мэдээлэв. Тухайн үед гүний хайгуул хийж голын хайрга ухаж байсан ажилчид илдийг олсон байна. Илдний гадаргуу нь зэв, тунадас хуримтлагдаж өнгө нь өөрчлөгдсөн ч элдэв гэмтэлгүй маш сайн хадгалагдсан байжээ. Коперникийн их сургуулийн судалгааны багийн хийсэн шинжилгээний үр дүнд энэхүү ховор эд манай эриний өмнөх 950 оноос өмнө хийгдсэн болох нь тогтоогджээ. Викингийн эрин үед хүн бүр сэлэмтэй байсан байна. Түүнээс гадна сэлэм урлахад өндөр зардал гардаг байсан тул эдэлж буй илд, сэлэм нь тэр хүний зэрэг дэвийг ч харуулдаг байсан аж. Тэдгээрийн дотроос ulfberht хэмээх хийцийн илд бат бөх, уян хатан чанараараа хамгийн сайнд тооцогддог. Одоогийн байдлаар Европт 170 орчим ийм илд олдсон бөгөөд цэвэр металлын орц өндөр, ур хийц сайтай эдгээр илдүүдийг шинжилсэн мэргэжилтнүүд тухайн үеийн технологид гайхаж эргэлзэхэд хүрдэг ажээ. Илдийг шинжилж дууссаны дараа Вроцлавек хотын түүхийн музейд тавихаар болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.