images

Чоу Юн Фат: Форрест Гамп болж дэлхийг тойрон гүйнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-22


   Энэ жил 68 настай кино жүжигчин Чоу Юн Фат Хонконгийн марафон гүйлтэд оролцож 2 цаг, 26 минут, 8 секундэд барианд оржээ. Энэ сарын 21-ний өдөр болсон тус марафонд 74 мянган хүн оролцсон байна. Чоу Юн Фат өнгөрсөн оны 11 нэгдүгээр сард Хонконг-Жухай-Макаогийн хагас марафонд мөн оролцож 2 цаг, 27 минут, 56 секунд гүйж байв. Тэмцээний дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр цаашид илүү сайн бэлтгэл хийж амжилтаа ахиулах бодолтой буйгаа хэлээд "Форрест Гамп болж, дэлхийг тойрон гүймээр байна" гэжээ. Уран бүтээлийн хувьд Чоу Юн Фат өнгөрсөн жилийн Пусаны олон улсын кино наадмаас "Азийн шилдэг кино найруулагч" шагналыг хүртсэн юм.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.