images

БНСУ: Нэрээ нууцалсан хүн ядуу хүмүүст зориулж 1.6 тэрбум воны хандив өргөжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-22


   Өмнөд Солонгосын Чоллабүгдо аймгийн нэгэн иргэн өчигдөр орон нутгийн нийгмийн халамжийн төвд 420 сая вон хандивлажээ. Энэ нь анх удаагийн явдал биш бөгөөд хэн болох нь тодорхойгүй тэр хүн 2021 оноос хойш жил бүр, нийт 1.68 тэрбум вон хандивлаад байгаа аж. Хандив өгөхдөө “Солонгос орон хүмүүс бие биедээ тусалдаг найрсаг сайхан газар байгаасай гэсэн хүслээр энэ хандивыг өргөж байна. Амьдрал ахуй хүнд, үр хүүхдээ ганц биеэр өсгөх гэж зүдэрч яваа хүмүүст зориулна уу” гэсэн зурвас илгээдэг байна. Түүний хүсэлтийн дагуу энэ удаагийн мөнгийг амьжиргааны түвшин доогуур 1206 өрхөд олгохоор тус төв шийдвэрлэсэн байна. Ингэхдээ нэг хүүхэдтэй бол 300 мянган вон, хоёр хүүхэдтэй бол 400 мянган вон, гурав ба түүнээс дээш хүүхэдтэй бол 500 мянган воныг таван сарын хугацаанд олгохоор болжээ. Хандивын эзэн мөнгөөр нь хэдэн хүнд яаж тусалсан, ямар үр дүн гарсан талаар тайлагнахыг мөн хүссэн байна. Энэ талаар тус аймгийн захирагч Шим Мин "Эдийн засаг амаргүй хүнд байгаа энэ цаг үед дөрвөн жилийн турш хүмүүст тусламжийн гараа сунгасаар ирсэн тэр эрхэмд гүнээ талархаж байна. Хандивын мөнгийг хүссэн ёсоор нь зарцуулж үр дүнг нь тайлагнах болно” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.