Владимир Путин мөстэй усанд оров
Анд нөхдийн мэдээ
2024-01-22
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Москвагийн үнэн алдартны сүмд мөстэй усанд орох ёслол үйлдсэн тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлэв. Тухайн өдөр Москва хотод -5 хэмийн хүйтэн байжээ. Тус сүмд жил бүрийн нэгдүгээр сарын 19-ний өдөр ийм ёслол хийдэг аж. Ирэх гуравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд тав дахь удаагаа нэр дэвших гэж буй, өдгөө 71 настай В.Путин өөрийгөө эрүүл чийрэг байгааг харуулах гэж ийм үйлдэл хийдэг тухай Барууны хэвлэлүүд мэдээлсэн байна. Тэрбээр өмнө нь цээж нүцгэн загасчилж, морь унаж яваа зургуудаа нийтлэн, олон нийтэд өөрийгөө эрүүл чийрэг гэсэн ойлголт өгөхийг чармайсаар ирсэн юм. Тухайн өдөр Орос даяар нэг сая гаруй хүн мөстэй усанд орсон тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.