images

Хятадын алдартай жүжигчин хэрэгт орохоо шахав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-22


   Хятадын алдартай жүжигчин Ян Зи кинонд тоглосныхоо төлөө асар их хэмжээний хөлс авсан нь Засгийн газраас тогтоосон цалин хөлсний хязгаарлалтыг зөрчсөн гэгдэн шүүмжлэлд өртөөд байна. Түүнийг нэг кинонд тоглосныхоо хөлсөнд 100 сая юанийн хөлс авсан хэмээн хэвлэлүүд мэдээлсэн юм. Тус улс кино, телевизийн олон ангит кино, зугаа цэнгээний нэвтрүүлгүүдийн чанарт онцгойлон анхаарах, жүжигчдийн гадаад үзэмжийг чухалчлан хэт өндөр төлбөр төлдөг явдлыг хязгаарлах журам гаргаад удаагүй байгаа юм. Энэ нь орлогын тэгш бус байдалд бухимдсан иргэдийг тайвшруулах арга хэмжээ байв. Хэрэв Ян үнэхээр ийм төлбөр авсан бол холбогдох байгууллагууд албан ёсоор шалгах тухай яриа ч гарчээ. Гэвч кино компани санхүүгийн тайлангаа ил гаргаж, тийм өндөр хөлс аваагүй болохыг нь нотолсон байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.