images

Барак Обамагийн охин кино найруулжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-22


   АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн том охин Малиа Обама “Sundance” кино наадамд “The Heart” нэртэй анхны киногоо толилуулахаар болжээ. Зохиолыг нь бичиж өөрөө найруулсан уг киног “Sundance” наадмын богино хэмжээний уран сайхны киноны төрөлд үзүүлнэ. Талийгаач ээжийнхээ гэрээслэлийг биелүүлэхээр зорьж яваа хүүгийн тухай өгүүлэх энэ киноныхоо тухай М.Обама ярихдаа "Энэ кино нь алдагдсан эд зүйлс, ганцаардсан хүмүүс, уучлал, харамслын тухай өгүүлдэг. Би хайр энхрийлэл, дотно сэтгэл эдгээрийн хаана байдгийг харуулахыг хичээсэн" гэжээ. Өмнө нь тус кино “Теллурид” кино наадам болон Чикагогийн олон улсын кино наадмын богино хэмжээний киноны төрөлд шагнал хүртжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.