Илон Маск Освенцимын хорих лагерьт очно
Анд нөхдийн мэдээ
2024-01-22
Еврейн эсрэг үзэл гаргасан гэх шүүмжлэлд өртөөд буй “Тесла” компанийн захирал Илон Маск Дэлхийн II дайны үед еврейчүүдийг хоморголон устгасан Освенцимын хорих лагерьт зочлох гэж байгаа тухай “Washington Post” сонин мэдээлэв. Европын еврейн нийгэмлэгийн (EJA) хэвлэлийн төлөөлөгч Нир Натаны хэлснээр И.Маск 22-ны өдөр Польшийн Краков хотод болох еврейн эсрэг асуудлаарх хэлэлцүүлэгт оролцоод маргааш нь Освенцимд очих аж. ХАМАС бүлэглэл Израиль руу дайрсны дараагаас эхлэн Европ тивд еврейн эсрэг үзэл газар авах болсон хэмээн EJA үзэж байгаа бөгөөд хэлэлцүүлэг зохион байгуулах болсон шалтгаанаа ийн тайлбарласан байна. Төлөөлөгчид хэлэлцүүлгийн маргааш өдөр Освенцимд очих аж. И.Маскийн энэ удаагийн аялал нь ойрын үед түүнийг тойрсон элдэв шуугианыг намжаах үйлдэл хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-нд тэрбээр Израильд гэнэтийн айлчлал хийж, еврейн эсрэг үзэлтэн гэгдэх шүүмжлэлийг намжаахыг оролдож байсан юм. “Washington Post” сонины мэдээлснээр, ӨАБНУ-д төрсөн И.Маск еврей хэлээр ярьдаг цэцэрлэгт сурдаг байсан тухайгаа дурсахдаа өөрийгөө "Хүсэл тэмүүлэл дүүрэн еврей хүн" гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.