Хятад улс “цагаан алт”-ны шинэ орд илрүүлэв
Анд нөхдийн мэдээ
2024-01-19
Хятад улсын Сычуань мужийн Яжиан хошууны нутгаас 100 орчим тонн нөөцтэй литийн орд илрүүлсэн тухай тус улсын Байгалийн нөөцийн яам мэдэгдэв. Лити нь цахилгаан машины батерей болон ухаалаг утасны үйлдвэрлэлд чухал түүхий эд болдог бөгөөд цахилгаан автомашины зах зээлийн хурдацтай өсөлтийг дагаад үнэ нь нэмэгдэж байгаа тул “цагаан алт" гэж нэрлэдэг байна. Энэ талаар Австралийн Тасманийн их сургуулийн профессор Жеймс Чин “Үл хөдлөх хөрөнгийн хямрал Хятадын эдийн засгийн өсөлтөд саад болж байгаа энэ үед цахилгаан тээврийн хэрэгслийн батерей бол хөгжлийн шинэ хөдөлгүүр юм" гэжээ. Тус улс дэлхийн литийн хэрэглээний талаас илүү хувийг эзэлдэг бөгөөд дэлхийн цахилгаан автомашины батерейн 70 хувийг үйлдвэрлэдэг аж. Хятадын Гаалийн газрын мэдээлснээр, литийн батерей, нарны зай болон шинэ эрчим хүчний автомашины экспорт өнгөрсөн онд түүхэндээ анх удаа нэг их наяд юань давжээ. Шинэ нөөц илэрснээр литийн зах зээл дэх Хятадын хяналт улам нэмэгдэнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.