images

НАТО: Хүйтэн дайнаас хойшх хамгийн том хээрийн сургууль хийнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-19


   НАТО ирэх долоо хоногт 90 мянган цэрэг оролцсон хээрийн сургууль эхлүүлэхээ мэдэгдэв. Тус эвслийн Европ дахь цэргийн командлагч Кристофер Каволи Бельгийн нийслэл Брюссель хотноо болсон НАТО-гийн Штабуудын дарга нарын нэгдсэн хуралдааны үеэр хэлэхдээ "Steadfast Defender-2024" цэргийн сургууль ирэх долоо хоногт эхэлж, тавдугаар сар хүртэл үргэлжилнэ" гэсэн байна. Улмаар “31 гишүүн орон болон Шведийн хамтарсан 90 мянга орчим цэрэг, офицер хамрагдсан энэхүү сургууль цар хүрээгээрээ сүүлийн хэдэн арван жилд хамгийн том нь болно” хэмээн онцолжээ. НАТО-гийн Хамтын батлан ​​хамгаалах гэрээний 5 дугаар зүйлийг үндэслэн явуулж буй энэ үйл ажиллагааг хэвлэлүүд "Хүйтэн дайнаас хойш болж буй хамгийн том хээрийн сургууль" гэжээ. НАТО-гийн гэрээний 5 дугаар зүйлд "Хэрэв гишүүн орнуудын аль нэг нь халдлагад өртвөл бүх гишүүн улс руу халдсанд тооцон өөрсдийгөө хамтран хамгаална” гэж заасан байдаг аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.