images

Хиймэл оюун ухааны төхөөрөмжөөр арьсны хорт хавдрыг тодорхойлно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-19


   АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар (FDA) арьсан дээрх сэжигтэй ургацгийг арьсны хорт хавдар мөн эсэхийг тодорхойлох төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлэхийг зөвшөөрөв. Хиймэл оюун ухаанд суурилсан “DermaSensor” төхөөрөмж нь арьсны хорт хавдар байж болох хэсгүүдэд гэрлийн туяа тусгаж, арьсны гадаргуу доорх эсийн бүтцийг шинжилнэ. Дараа нь туссан гэрлийн долгионы уртад дүн шинжилгээ хийж, хорт хавдар мөн эсэхийг тогтоох ажээ. Арьс судлалын мэргэжилтнүүд арьсны хорт хавдрыг тусгай томруулдаг шил ашиглах, эсвэл харааны үзлэгээр илрүүлж ирсэн юм. Харин “DermaSensor” нь арьсны хорт хавдартай байж болзошгүй гэж эмчийн үзсэн тэр хэсгийг л шинжлэх бөгөөд хавдрын оношилгооны хэрэгсэл биш гэж FDA мэдэгдсэн байна. Арьсны хорт хавдар нь меланома, суурь эсийн хорт хавдар, хавтгай эсийн хорт хавдар гэж хуваагддаг. Эдгээрээс суурь эсийн болон хавтгай эсийн хорт хавдар нь үсэрхийлдэггүй тул эмчлэхэд харьцангуй хялбар байдаг ч меланома нь бусад хэсэгт амархан үсэрхийлдэг тул үхэлд хүргэх аюултай ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.