images

25 доллароор худалдаж авсан энгэрийн зүүлтийг 20 мянгаар авах санал ирүүлжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-19


   Итали улсын иргэн, урлаг судлаач Флора Стил 30 жилийн өмнө Англид гарсан эртний эдлэлийн үзэсгэлэнгээс мөнгө, шүрээр урласан ер бусын хийцтэй энгэрийн зүүлт 25 доллароор худалдаж авсан байна. Тухайн үедээ үнэ цэнийг нь сайн мэдэлгүй, өвөрмөц чамин хийцэд нь болж авчээ. Гэтэл саяхан BBC телевизийн эртний эдлэлийн үнэлгээний нэвтрүүлгээр өөрийнхтэй нь адилхан зүүлт танилцуулж буйг хараад 30 жилийн өмнө авсан зүүлтийнхээ гарал үүслийг судалсан байна. Ингэснээр тэрхүү зүүлт нь Их Британийн алдартай архитекторч, дизайнер Уильям Бэржессийн (1827-1881) хийсэн эд болохыг олж мэджээ. У.Бэржесс бол уран бүтээлдээ Дундад зууны үеийн гот хэв маягийг гарамгай шингээсэн, Виктория хатан хааны үеийн архитектурын суутан гэгддэг хүн юм. Ф.Стил хэлэхдээ "Би үүнийг хуучны эд гэдгийг мэдэж байсан ч ийм агуу мастерын бүтээл гэж огт бодоогүй" гэжээ. Ингээд зүүлтээ дуудлагаар худалдаж, орлогыг нь хөхний хорт хавдрын судалгааны санд хандивлахаар шийдсэн байна. Учир нь тэрбээр сүүлийн хоёр жил хөхний хорт хавдартай тэмцэж байгаа аж. Дуудлага худалдаа ирэх гуравдугаар сарын 5-нд болно. “Guilding Auction” компани түүнд 20 мянган долларын санал ирүүлжээ. 2011 онд үүнтэй төстэй энгэрийн зүүлт 40 мянган доллараар зарагдаж байсан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.