“Japan Airlines” компанийн захирлаар анх удаа эмэгтэй хүн томилогдов
Анд нөхдийн мэдээ
2024-01-18
Японы агаарын тээврийн “Japan Airlines” компанийн захирлаар анх удаа эмэгтэй хүн томилогдлоо. Өмнө нь онгоцны үйлчлэгчээр ажиллаж байсан 59 настай Мицүко Тоттори ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс тус компанийг удирдахаар болж байгаа тухай “Nippon Keizai Shimbun” сонин мэдээлжээ. 72 жилийн түүхтэй “Japan Airlines” компанийг анх удаа эмэгтэй хүн, мөн анх удаа онгоцны үйлчлэгч байсан хүн удирдахаар болж буй нь энэ юм. М.Тоттори 1985 онд их сургуулиа төгсөөд тус компанид онгоцны үйлчлэгчээр ажилд орж 30 жил ажилласан бөгөөд 2015 онд үйлчлэгчдийн багийн дарга, 2020 онд хэлтсийн даргаар дэвшин ажиллаж байгаад өнгөрсөн жилээс хэрэглэгчдийн асуудал эрхэлсэн захирал болсон байна. Түүнийг олон жилийн туршлага, ажилдаа баримталдаг зарчим зэргээрээ өөрийн гэсэн үнэт зүйлсийг бий болгож чадсан өндөр нэр хүндтэй ажилтан байсныг “Nippon Keizai Shimbun” онцлон дурджээ. Улмаар "Агаарын тээврийн салбарт онгоцны үйлчлэгчээс ерөнхий захирал болтлоо дэвшиж ажилласан тохиолдол маш ховор” хэмээн бичсэн байна. Одоо тус компанийн ерөнхий захирлаар ажиллаж буй 71 настай Ёшихарү Үэки нь тэтгэвэртээ гарч байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.