images

Жүжигчин Арнольд Шварценеггерийг Германы гааль саатуулан шалгажээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-18


   "Терминатор" киногоороо алдартай Холливүүдийн жүжигчин Арнольд Шварценеггерийг үнэтэй бугуйн цагнаас нь болж Германы гаалийнхан саатуулан шалгаад суллажээ. Мюнхен хотын нисэх буудлын гаалийн алба АНУ-аас тус улсад ирсэн жүжигчнийг өндөр үнэтэй бугуйн цагаа гаальд мэдүүлээгүй болохыг тогтоож, асуудлыг журмын дагуу шалгаад түүнийг гурван цагийн дараа сулласан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлэв. Нисэх буудлын гаалийн байцаагч Томас Майстер цагаа худалдах зорилготой авч ирсэн гэж түүнийг үзээд татвар төлөх шаардлага тавьсны улмаас саатуулснаа тайлбарласан байна. Швейцарын “Audemars Piguet” компани А.Шварценеггерт зориулж тусгайлан үйлдвэрлэсэн уг цагийг эзэн нь өнөөдөр Австрийн Китцбюхель хотод болох цаг уурын өөрчлөлтийн эсрэг хандивын хүлээн авалтын үеэр дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөж авч ирсэн хэмээн Германы “Bild” сонин мэдээлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.