Парис хотын “Помпидү” цогцолборыг хааж засвар хийнэ
Анд нөхдийн мэдээ
2024-01-18
Францын Парис хотын орчин үеийн урлагийн цогцолбор болох "Помпидү" төвийг ирэх оны хоёрдугаар хагасаас 2030 он хүртэл таван жилийн хугацаанд хааж засвар хийхээр болсон тухай "Le Figaro" сонин мэдээлэв. 1977 онд анх нээгдсэн тус төв нь уран зургийн галерей, нийтийн номын сан, театр зэрэг урлагийн байгууллага бүхий соёлын цогц төв бөгөөд өвөрмөц хийцээрээ алдартай байгууламж юм. Мөн нээгдсэн цагаасаа хойш 300 сая орчим хүн зочилсон Парисын аялал жуулчлалын гол төвүүдийн нэг аж. Байгуулагдсан цагаас нь хойш тус төвд нэг ч удаа засвар хийгээгүйг Засгийн газар тэмдэглээд, бүрэн засахад 262 сая евро зарцуулна гэж 2021 онд мэдэгдсэн юм. Засварын ажлыг өнгөрсөн онд эхлүүлж, 2027 он гэхэд дуусгахаар төлөвлөж байсан ч энэ жилийн Парисын Олимпын үеэр нээлттэй байлгах үүднээс хойшлуулсан байна. Олимпын дараа уг цогцолборыг хааж, 2025 оны 12 дугаар сараас эхлэн засварын ажлыг эхлүүлэхээр болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.