images

Франц: Амаржсан эхчүүдээ зургаан сар амраана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-18


   Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон төрөлтийг бууруулахгүй байх үүднээс эхчүүдийн амаржсаны дараах амралтыг зургаан сар хүртэл сунгах бодлого баримтална гэж мэдэгдэв. Одоогийн байдлаар тус улсад эмэгтэйчүүд хоёр дахь хүүхдээ төрүүлэхээс өмнө 6 долоо хоног, төрсний дараа 10 долоо хоног, нийт 16 долоо хоног амралт эдэлдэг ажээ. Харин хүүхэд асрах амралт гурван жил байдаг бөгөөд энэ талаар Э.Макрон "Эмэгтэйчүүд хүүхэд асрах амралт эдэлснээр хөдөлмөрийн зах зээлээс хасагддаг. Мөн сар бүр олгодог амралтын мөнгө маш бага буюу ердөө 428.7 евро байгааг цаашид нэмэгдүүлнэ” гэсэн байна. "Le Monde” сонины мэдээлснээр хүүхэд асрах амралтын мөнгө бага тул эмэгтэйчүүдийн ердөө 14 хувь, эрэгтэйчүүдийн 1 хувь нь энэ эрхээ эдэлдэг аж. Э.Макрон улмаар хүүхэд төрүүлэх, өсгөх сонирхлыг боомилж буй эдийн засаг, нийгмийн саад тотгорыг арилгана гэдгээ амласан байна. Тус улсын Үндэсний статистикийн хүрээлэнгийн гаргасан 2023 оны хүн амын статистик мэдээллээс үзэхэд өнгөрсөн онд төрсөн нийт хүүхдийн тоо 678 мянга байгаа нь 2022 оныхтой харьцуулахад 6,6 хувиар буурсан үзүүлэлт ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.