images

Итали: 100 палестин хүүхдийг авчирч эмчилнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-18


   Италийн Засгийн газар дайны хөлд өртсөн 100 палестин хүүхдийг Италид авчирч эмчлэхээр болсон тухай ANSA агентлаг мэдээлэв. Тус улсын Батлан ​​хамгаалахын сайд Гидо Кросетто "Хүнд өвчтэй, шархдаж гэмтсэн 100 хүүхдийг гэр бүлийнх нь хамт авчирч эмчилнэ. Тэднийг дотоодын эмнэлгүүдэд тараан байршуулна” гэсэн байна. ХАМАС бүлэглэл Израиль руу гэнэтийн дайралт хийснээр эхэлсэн дайн өдгөө 100 гаруй хоног үргэлжилж байгаа бөгөөд Газын зурваст амиа алдсан хүүхдийн тоо 10 мянга даваад байна. Дүрвэгсдийн хуаранд ариун цэврийн байгууламжгүйгээс халдварт өвчин, амьсгалын замын өвчлөл газар авч байгаа аж. Мөн өлсгөлөн нүүрлэх эрсдэл өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Үүнээс гадна сайд Г.Кросетто Францын Батлан ​​хамгаалахын сайд Себастьян Лекорнүтэй цахим уулзалт хийж Йемений босогчид энгийн иргэдийн хөлөг онгоц руу дайрсны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар ярилцжээ. Тэрбээр "Итали, Франц улсууд Улаан тэнгист явуулж буй Европын улсуудын үйл ажиллагаанд тусламж үзүүлэхэд бэлэн" гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.