Гиннесийн дээд амжилт тогтоосон нохойн амжилтыг түдгэлзүүлэхээр болов
Анд нөхдийн мэдээ
2024-01-17
Дэлхийн хамгийн өндөр настай нохой гэгдэн Гиннесийн номд орсон Бобби нохойн насны талаар маргаан гарснаар Гиннесийн алба уг асуудлыг шалгаж эхэлсэн тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Тус алба өнгөрсөн оны хоёрдугаар сарын нэгний өдөр Боббиг 30 нас 266 хоногтой гэж зарласнаар Бобби дэлхийн хамгийн өндөр настай нохой гэгдэн уг номд бичигдсэн юм. Улмаар 31 нас, 165 хоногтой болох хүртлээ энэ амжилтыг эзэмшиж байгаад мөн оны аравдугаар сард үхсэн байна. Бобби нь португал мастиф үүлдрийн малч нохой бөгөөд энэ үүлдрийн нохойн дундаж наслалт ихэвчлэн 12-14 жил байдаг ажээ. Тиймээс зарим хүмүүс түүний нас тийм өндөр байсанд эргэлзэх болсон байна. Энэ шалтгаанаар Гиннесийн алба хяналт шалгалт хийж нотлох баримтыг нягтлах, шинэ нотлох баримт хайх, шинжээчдийн туслалцааг авах зэрэг ажлуудыг хийж байгаа ажээ. Дүгнэлт гарах хүртэлх хугацаанд уг дээд амжилтын бүртгэлийг түдгэлзүүлэхээр болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.