Украины энх тайвны хуралд 83 орон оролцжээ
Анд нөхдийн мэдээ
2024-01-16
Швейцарын Давос хотноо энэ сарын 14-ний өдөр Украины энх тайвны албаны үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийн дөрөвдүгээр бага хурал болов. Хуралд Барууны томоохон холбоотнуудаас гадна Бразил, Энэтхэг, Өмнөд Африк зэрэг 83 орон оролцсон байна. Энэхүү хуралд ОХУ-ыг уриагүй бөгөөд харин БНХАУ оролцоогүй аж. Энэ удаагийн хурал нь Украины энх тайвны асуудлаарх дөрөв дэх бага хурал бөгөөд өнгөрсөн оны зургаадугаар сард Данийн Копенгаген, наймдугаар сард Саудын Арабын Жидда, аравдугаар сард Мальтад болсон юм. Хятад улс өнгөрсөн оны наймдугаар сард Жиддад болсон хуралд оролцсон ч Мальтагийн хуралд оролцоогүй аж. Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак “Дараагийн хуралд Хятад улс ширээний ард суух нь чухал” гэж мэдэгджээ. Швейцарын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис "Орос ч, Украин ч буулт хийх хүсэлгүй байгаа нөхцөлд бид Хятадтай хамтран ажиллах арга замыг эрэлхийлэх ёстой" гэж мэдэгджээ. Мөн “Энэхүү уулзалтад бид Оросыг багтаах арга замыг олох ёстой. Хэрэв Орос энд хэлэх үг байхгүй гэвэл энх тайван ч мөн байхгүй" гэж онцлон тэмдэглэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.