images

Хятадын хамгийн залуу тэрбумтан эмэгтэй хэдэн настай вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-11


   Хятадад "Сүүтэй цайны охин" гэж нэрлэгдэх болсон Зян Зетэн хэмээх бүсгүй тус улсын хамгийн баян эмэгтэйгээр тодорсон байна. 1993 онд төрсөн тэрбээр одоогоос 14 жилийн өмнө буюу 2009 онд сургуулийн дүрэмт хувцастайгаар сүүтэй цай барьж авахуулсан зураг нь Хятадын цахим ертөнцөд олны танил болж, улмаар “Сүүтэй цайны охин” хэмээн нэрлэгдэх болжээ. Тэрбээр 2011 онд Хятадын нэр хүндтэй их сургууль болох Цинхуа их сургуульд элсэн орсон бөгөөд дэлхийд алдартай кино найруулагч Жан Имоугийн хараанд өртөж ажлын санал авсан ч сургуулиа орхихгүй гэсэндээ түүний саналаас татгалзсан байна. Улмаар 2014 онд АНУ-ын Колумбийн их сургуульд элсэн суралцаж байхдаа цахим худалдааны JD компанийг үүсгэн байгуулагч Лю Чандунтай танилцаж, 19 насны зөрүүг үл харгалзан түүнтэй гэрлэжээ. Дараа нь 2020 онд тэрбээр нөхрийнхөө болон өөрийнхөө нэрийг оролцуулан нэрлэсэн хөрөнгө оруулалтын “Tenchang Group” компанийг үүсгэн байгуулснаар Хятадын хамгийн залуу эмэгтэй тэрбумтан болсон байна.

Зян Зетэн нөхрийн хамтаар.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.