images

“Samsung C&T” компани дэлхийн хоёр дахь өндөр барилгыг барьж дуусгав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-11


   Өмнөд Солонгосын “Samsung C&T” барилгын компани Малайзын нийслэл Куала Лумпур хотын төвд байрлах 679 метр өндөр “Merdeka 118” байгууламжийг барьж дуусган өчигдөр нээлтээ хийжээ. “Merdeka 118” нь дэлхийн хоёр дахь өндөр барилга юм. Тус компани 2009 онд дэлхийн хамгийн өндөр барилга болох Дубай хотын 828 метрийн өндөртэй “Burj Khalifa” цогцолборыг мөн барьж ашиглалтад оруулсан билээ. Малайзад болсон нээлтийн ёслолд тус улсын хаан Абдулла гэргийн хамт, захиалагч тал болох Малайзын Үндэсний сангийн (PNB) дарга Аршад Раза Тун Уда, “Samsung C&T” компанийн гүйцэтгэх захирал У Сэ Чоль нар оролцжээ. Ёслолын үеэр Малайзын хаан баярын үг хэлж, дурсгалын самбарт гарын үсэг зурсан байна. “Merdeka 118” нь газраас дээш 118 давхар, газар доор 5 давхар, нийт 673,862 метр.кв талбай бүхий цогцолбор байгууламж бөгөөд оффис, тансаг зочид буудал, худалдааны төв зэргийг багтаасан байна. Барилгад ашигласан нийт арматурын хэмжээ нь 40 мянга орчим км урт буюу дэлхийг бүтэн тойрох хэмжээтэй тэнцэнэ хэмээн тус барилгын компани мэдэгдсэн байна. Мөн цамхагт крангүйгээр гидравлик домкрат ашиглан уг барилгыг барьсан тухайгаа онцолжээ. “Samsung C&T” компани нь 1998 онд байгуулагдсан бөгөөд дотооддоо төдийгүй гадаадын улс орнуудад амжилттай ажиллаж Малайзын хамгийн өндөр барилга болох 452 метр өндөртэй ихэр "Петронас" цамхаг, “Star Residences” тансаг зэрэглэлийн орон сууц, худалдааны цогцолбор зэргийг барьж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.