images

Америкийн мэргэжлийн боксчин Кэвин Жонсон Оросын иргэн болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-10


   ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг хүндэтгэдэг тухайгаа илэрхийлж байсан Америкийн мэргэжлийн боксчин Кэвин Жонсон Оросын иргэн болов. Өчигдөр ерөнхийлөгч В.Путин түүнд Оросын иргэншил олгох тухай зарлигт гарын үсэг зурсан байна. АНУ-ын Нью Жэрси мужийн иргэн К.Жонсон өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тулааны рингэн дээр В.Путинд хандан иргэний харъяалал хүсч, "Би Орост амьдармаар байна" хэмээн мэдэгдэж байсан юм. Мөн тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сард ОХУ-ын Москва хотноо болсон боксын тэмцээний үеэр жингийн тавцан дээр гарахдаа ОХУ-ын төрийн далбааны өнгөтэй,  В.Путины том хөрөг бүхий футболк өмсөн гарч ирж байв. Улмаар өөрийн нэрээ Кэвин Владимирович болгон өөрчилснөө хэлж “Би одоо 100 хувь орос хүн болсон” гэж мэдэгдэж байсан аж. Мэргэжлийн бокст 20 гаруй жил амжилттай тоглосон хүнд жингийн тамирчин тэрбээр 60 тулаан хийхдээ 36 удаа ялж, 2 тэнцэж, 22 хожигдсон байна. Сонирхолтой нь тэрбээр 2009 онд Дэлхийн боксын холбооны хүнд жингийн аваргын төлөөх тулаанд ялагдахад түүнийг ялсан өрсөлдөгч нь одоогийн Украины Киев хотын захирагч Виталий Кличко байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.