images

АНУ-д дэлхийн хамгийн том хиндү шашны сүм байгуулагджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-10


   АНУ-ын Нью Жэрси мужийн 3000 орчим хүн амтай Роббинсвилл хэмээх жижиг хотод 740 мянган м/кв талбай бүхий хиндү шашны сүм байгуулагджээ. “Swaminarayan Akshardham" нэртэй энэхүү сүм нь Энэтхэг дэх сүм хийдүүдийг эс тооцвол дэлхийн хамгийн том хиндү шашны сүм болсон тухай “Washington Post” сонин мэдээлэв. Анх шар буурцгийн тариалангийн талбай байсан энэ газарт хиндү шашны сүсэгтнүүдийн BAPS холбоо санаачлан 2011 онд уг сүмийг барьж эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны сүүлчээр буюу 12 жилийн дараа барьж дуусгажээ. 1971 онд хиндү шашны оюун санааны удирдагчдын нэг Прамух Свами Махараж тус улсад шашны оюун санааны томоохон төв байгуулах санаа гаргасан нь уг сүм бий болох эхлэл болсон аж. Уг сүмийг барихад дэлхийн өнцөг булан бүрээс, тэр дундаа Энэтхэгээс шашны мэргэжилтэн, сайн дурынхан нийлээд 12 мянга гаруй хүн гар бие оролцжээ. Эртний хиндү шашны сударт заасны дагуу бүтээгдсэн тус сүмд эртний Энэтхэгийн хөгжмийн зэмсэг, ардын бүжгийн дүрийг дүрсэлсэн 10 мянган уран баримал бүтээсэн байна. Болгар, Турк зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн сайн чанарын шохойн чулуу, Грек, Италиас гантиг авчирч уг сүмийг урлажээ. Удаан хугацаанд олон хүний хүч хөдөлмөр зарцуулсан уг сүмийн барилгын ажлын явцад элдэв шүүмжлэл гарч байв. 2021 онд хэсэг цагаач ажилчид Нью-Жэрси мужийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Энэтхэгийн кастын тогтолцооны хамгийн доод давхаргын ажилчдыг цагийн нэг долларын цалингаар албадан ажиллуулж байна гэж мэдэгдэж байсан байна. Тэдний зарим нь дараа нь нэхэмжлэлээсээ татгалзсан ч орон нутгийн хэвлэлүүд "Энэ маргаан одоо ч үргэлжилж байна" гэжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.