images

Шинэ Зеландын Ерөнхий сайд асан Жасинда Ардерн хуримаа хийнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-09


   Өнгөрсөн оны нэгдүгээр сард өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа буусан Шинэ Зеландын Ерөнхий сайд асан Жасинда Ардерн тухайн үед хэлж байсан ёсоороо удахгүй хуримаа хийхээр болжээ. Тэрбээр ирэх 13-ны өдөр тус улсын “Hawke's Bay” арлын нэгэн дарсны үйлдвэрт, хамтран амьдрагч Кларк Гэйфордтой хуримын ёслолоо хийхээр болсон байна. Хуримыг хаалттай хийх бөгөөд түүний дараа Ерөнхий сайдын албыг хашиж байсан Ерөнхий сайд асан Крис Хипкинс ёслолд оролцох ажээ. Тэд 2013 онд анх танилцжээ. Тухайн үед эрх барьж байсан Үндэсний нам Аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэхийг шаардаж байх үед телевизийн нэвтрүүлэгч байсан К.Гэйфорд парламентад очин эсэргүүцлээ илэрхийлж, тэр үедээ Хөдөлмөрийн намын гишүүн Ж.Ардернтэй танилцжээ. Улмаар тэд илүү дотноссон бөгөөд Ж.Ардернийг 2017 онд Шинэ Зеландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд болсны дараа хамт амьдрах болсон байна. Ж.Ардерн Ерөнхий сайдын алба хашиж байхдаа буюу 2018 оны зургаадугаар сард охинтой болжээ. Тэд 2019 оны дөрөвдүгээр сард сүй тавьсан бөгөөд 2022 онд хуримаа хийхээр төлөвлөж байсан ч цар тахал дэгдсэнээс болж хуримын ёслолоо хойшлуулсан байна. Цар тахлын үед улс орноо удирдаж байсан тэрбээр өнгөрсөн оны нэгдүгээр сарын 19-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж, “Миний эрч хүч дууслаа” гэсэн товчхон тайлбар хийн, огцрохоор шийдсэн тухайгаа мэдэгдсэн бөгөөд ойролцоо суусан сүйт залуу руугаа харж инээмсэглэн “Бид бас хуримаа хийнэ" гэсэн юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.