Израиль улсыг бүхэлд нь хянадаг агаарын хөлөг хяналт хийж эхлэв
Анд нөхдийн мэдээ
2024-01-09
Израилийн Агаарын цэргийн хүчний "The Sky Dew" хэмээх агаарын хөлөг Израиль-Ливаны хил дээр эргүүл хийж эхэлсэн тухай “Jerusalem Post” сонин мэдээлэв. Алсын тусгалын пуужин, далавчит пуужин, нисгэгчгүй онгоцыг илрүүлдэг энэхүү дэвшилтэт төхөөрөмжийг тус улсын Батлан хамгаалах яам болон АНУ-ын Пуужингийн довтолгооноос хамгаалах агентлаг хамтран бүтээсэн байна. Израилийн Агаарын цэргийн хүчин энэхүү төхөөрөмжийг 2022 оны гуравдугаар сард албан ёсоор ажиллуулж эхэлжээ. "Энэ нь өргөн хүрээний аюул заналыг илрүүлэх зорилготой бөгөөд хэт өндрөөс Израиль улсыг бүхэлд нь хянаж, аюул ослоос урьдчилан сэргийлэх чадавхыг хангадаг" хэмээн тус Агаарын цэргийн хүчин мэдэгдэв. Энэ нь дэлхийн хамгийн том агаарын аюулаас сэрэмжлүүлэх системүүдийн нэг бөгөөд 250 км-ийн зайд ажиглалт хийх чадалтай, ашиглалтын зардал нь радарын нисэх онгоцноос хамаагүй бага байдаг нь хамгийн том давуу тал юм. Радарын нисэх онгоцны нислэгийн зардал нэг цагт 40 мянган доллар байдаг бол энэ төхөөрөмж үүнээс олон арав дахин хямд зардлаар хяналт хийдэг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.