5000 метрийн өндөрт нисч явсан онгоцноос унасан iPhone утас олджээ
Анд нөхдийн мэдээ
2024-01-09
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын нутагт нисч явахдаа ноцтой гэмтэж ослын буулт хийсэн “Boeing 737 Max” онгоцноос унасан iPhone утас ямар ч эвдрэл, гэмтэлгүй олдсон нь олны анхаарлыг татаж байна. AFP агентлагийн мэдээлснээр, Вашингтон хотын иргэн Жонатан Бэйтс гэх эр цахим хуудсандаа нэгэн iPhone утасны зураг нийтэлж “Зам дээрээс ийм утас олж авлаа. Дунд зэргийн цэнэгтэй airplane mode горимд шилжүүлсэн байв” гэсэн тайлбар хийжээ. Мөн тус утасны дэлгэц дээр и-мэйлээр илгээсэн “Alaska Airlines” компанийн онгоцны ачаа тээшний баримт, Портландаас Калифорниа мужийн Онтарио хот руу нисэх онгоцонд 4-ний өдөр ачаа тээшний төлбөрт 70 доллар төлсөн тухай баримт харагдаж байв. Өнгөрсөн 5-ны өдөр “Alaska Airlines” компанийн 1282 дугаартай “Boeing 737 Max” онгоц 5000 метрийн өндөрт нисч явахад ослын хаалга нь нээгдэж яаралтай ослын буулт хийсэн юм. Хэдийгээр хүний амь нас эрсдээгүй ч бүхээг дотроос зорчигчдын гар утас, хувцас зэрэг эд зүйлс онгорхой хаалгаар сорогдон оджээ. Дээрх иргэний цахим орчинд нийтэлсэн гар утасны талаар тус улсын Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл тайлбар хийж "Энэ бол “Boeing 737 Max” онгоцноос унасан гар утаснуудын нэг мөн” гээд тухайн утсыг “Alaska Airlines” компанид хүлээлгэн өгсөн тухайгаа дурджээ. Одоогийн байдлаар тухайн онгоцноос унасан байж болзошгүй хоёр гар утас олдсон гэх мэдээлэл байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.