images

Хятад: Хугацаа хэтэрсэн төлбөрөө 20 мянган ширхэг зоосон мөнгөөр төлжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-09


   Хятадад дэлгүүр ажиллуулдаг нэгэн эр хугацаа хэтэрсэн цахилгаан, дулааны төлбөрөө 20 мянга гаруй ширхэг зоосон мөнгөөр төлж, дэлгүүрийн санхүүгийн ажилтнуудад багагүй төвөг учруулжээ. Тодруулбал Шинжааны өөртөө засах орны Хами хотын нэгэн дэлгүүрийн эзэн сүүлийн гурван жил төлөөгүй төлбөр болох 20 мянган юанийн төлбөрийг 1 юань болон 5 маогийн зоосоор төлж барагдуулсан байна. Тэрбээр 20 мянган юанийн цаасан мөнгийг зориуд банкинд очиж зоосон мөнгөөр солиулсны дараа дэлгүүрийн санхүүд авчирж тушаажээ. Дэлгүүрийн албаны ажилтан "Түүний авчирсан хоёр цүнхэнд 20 мянга орчим зоос байсан бөгөөд тэрхүү зоосон мөнгийг манай зургаан ажилтан хоёр өдрийн турш тоолж авсан" гэжээ. Ийнхүү бөөн ажил удан байж тоолж дуусгахад 19,700 юань байсан бөгөөд үлдэгдэл 230 юань нэмж төлөхийг шаардахад тэрбээр гүйцээж төлнө гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Дэлгүүрийн албаны хүн түүнийг үлдэгдэл мөнгөө мөн л зоосон мөнгөөр төлөх байх хэмээн хэлжээ. Үүний шалтгааныг дэлгүүрийн зүгээс тайлбарлахдаа тэрбээр дэлгүүрийн цахилгаан, дулааны төлбөрөө төлөлгүй хэдэн жил болсон тул аргагүйдэн шүүхэд ханджээ. Шүүхээс түүнийг даруй төлбөрөө төлж барагдуулахыг шаардсан шийдвэр гарсан байна. Үүнд дүргүйцлээ илэрхийлэхдээ ийм үйлдэл хийсэн байх хэмээн таамаглаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.