“Stanley” компани “Starbucks”-тай хамтран бүтээсэн ягаан аяга эрэлт ихтэй байна
Анд нөхдийн мэдээ
2024-01-08
АНУ-д Гэгээн Валентины өдрийг угтан гаргасан ягаан аяга ихээхэн эрэлт хэрэгцээтэй байна. “Stanley” хэмээх брэнд аяга үйлдвэрлэгч компани “Starbucks”-тай хамтран цөөн тоогоор бүтээсэн энэхүү аягыг авахын тулд хүмүүс майхан барьж, шөнөжин дугаарлан хүлээсэн гэнэ. Уг аяганы багтаамж 1,18 литр, худалдах үнэ нь 49,95 доллар ажээ. Өглөө дэлгүүр онгойнгуут олон зуун хүн яаран орж, ягаан аяга шүүрэн авч байгаа дүр зураг олон нийтийн сүлжээгээр тараад байна. Энэхүү аяга худалдаанд гарахаасаа өмнө цахим ертөнцөөр хүмүүсийн сонирхлыг татаж эхэлсэн юм. “Starbucks” сүлжээний албаны хүний хэлснээр, ягаан аяга ихэнх дэлгүүрт зарагдаж дууссан, дахин үйлдвэрлэх төлөвлөгөө байхгүй гэнэ. Үүнээс болж зарим хүмүүс уг аягыг үнэ нэмэн зарж байгаа бөгөөд дуудлага худалдааны “eBay” сайт дээр үнэ нь 550 доллар хүрчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.