images

Лондон хотын иргэд өмдгүйгээр метрогоор зорчих болсны учир юу байв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-08


   Английн Лондон хотод "Өмд өмсөлгүй метрогоор зорчих" (No Trousers Tube Ride) нэртэй өвөрмөц арга хэмжээ болсон тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. Тус арга хэмжээний үеэр ид өвлийн хүйтнээр олон зуун иргэд өмдгүйгээр метрогоор зорчсон байна. Уг арга хэмжээг 2002 онд АНУ-ын Нью-Йорк хотноо “Improve Everywhere” нэртэй инээдмийн урлагийн хамтлаг хошигнол хэлбэрээр эхлүүлсэн бөгөөд одоогоор дэлхийн 60 гаруй оронд зохион байгуулагдаж байна. Энэ талаар тус хамтлаг "Энэ арга хэмжээ хорь гаруй жилийн өмнө анх долоон залуу тоглоом наргиан болгон эхлүүлж байсан бол өдгөө жил бүр дэлхийн олон арван хотод тэмдэглэдэг олон улсын арга хэмжээ болон өргөжсөн" гэжээ. Энэхүү арга хэмжээний зорилго нь их энгийн бөгөөд ердөө хүмүүсийг тоглоом наргианаар баясгах явдал юм. Үүнд оролцохыг хүссэн хүмүүс ердийнх шигээ хувцаслаж, бусдаас ичиж зоволгүй доогуураа өмдгүйгээр метрогоор зорчих ёстой. Энэ удаагийн арга хэмжээнд сайн дураараа оролцсон олон зуун хүмүүс дүрмийн дагуу өмд өмсөлгүйгээр метрогоор зорчсон байна. Тэд  метронд юу ч болоогүй мэтээр сонин унших, урсдаг шатаар явах зэрэг үйлдлээрээ эргэн тойрныхоо хүмүүсийг инээлгэн баясгаж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.