images

Японы Гадаад хэргийн сайд Украинд гэнэт айлчлав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-08


   Японы Гадаад хэргийн сайд Ёко Камикава Украины нийслэл Киевт гэнэт айлчилж, цаашид ч тус улсад дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв. "Reuters" агентлагийн мэдээлснээр, сайд Ё.Камикава Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай уулзсаныхаа дараа хамтарсан хэвлэлийн бага хурал дээр "Япон улс Украинд энх тайвныг тогтооход туслахын тулд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх болно" гэж мэдэгджээ. Сайд нар Оростой байлдаж байгаа Украины цэргийн зенитийн хүчин чадлыг бэхжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Сайд Д.Кулеба “Өнөөдөр би Украины сөнөөгч онгоцноос гадна агаарын довтолгооноос хамгаалах системд тавигдах шаардлагуудыг сайд Камикавад танилцуулсан” гэжээ. АНУ Украинд нэн яаралтай хэрэгтэй байгаа “Patriot” зенитийн пуужингийн тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж,  үлдсэн хэсгийг Япон улс нөхөхөөр болсон байна. Мөн сайд Ё.Камикава “Бид ирэх хоёрдугаар сарын 19-нд Украины талтай уулзаж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Украины сэргээн босголтын төлөвлөгөөг хэлэлцэж, дэмжлэг үзүүлэх хүсэл асуудлыг шийдвэрлэнэ” гэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.