images

80 жилийн өмнө бичсэн захидал эзэндээ хүрэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-08


   Саяхан АНУ-ын ДеКалб хэмээх жижиг хотын шуудангийн газрын ажилтан 1943 оны 6 дугаар сарын 23-ны огноо бүхий шуудангийн тамгатай захидал олж, хүлээн авагчийн гэр бүлд дамжуулж өгсөн байна. Тухайн үед ДеКалб хотод амьдардаг байсан эхнэр, нөхөр Луис, Лавина Жорж нарт хаягласан уг захидлын дугтуйны хаяг дээр зөвхөн хотын нэр, гудамжны нэрийг бичсэн байсан ч байшингийн дугаарыг бичээгүй байснаас болж эзэндээ хүрэлгүй өдийг хүртэл шуудангийн газарт хадгалагджээ. Захидлыг олж харсан шуудангийн ажилтан дугтуйны зургийг авч цахим сүлжээнд байршуулан Жоржийн гэр бүлийг хайж эхэлжээ. Ийн хайсны үр дүнд Портлэнд хотод амьдардаг Жоржийн охид болох Ж.Грэйс, Ж.Жанетт нартай холбогдож захидлыг хүргүүлсэн байна. 80 жилийн өмнөх захидлыг хүлээж авсандаа охид ихэд баярлаж “Итгэхэд бэрх гэнэтийн бэлэг” гэжээ. Уг захидал нь Иллинойс мужийн Амбой хотод амьдардаг байсан аавынх нь үеэл болон түүний эхнэрийн илгээсэн захидал байсан бөгөөд тэр үед Луис, Лавина Жорж нар анхны охиноо өвчнөөр алдсан байжээ. Үеэлүүд нь тэдний уй гашууг хуваалцаж, сэтгэл санааг тайтгаруулж, сэтгэлийн дэм хайрласан захидал бичсэн нь энэ байв. Ж.Жанетт энэ захидлыг уншсанаас хойш өөрийг нь хүрээлэн буй хамаатан садан хүмүүстээ илүү их талархах болсон тухайгаа өгүүлсэн байна. Мөн тэрбээр "Би амьдрал, гэр бүлийн залгамж чанарыг илүү их дээдлэх болсон" гэжээ. Уг захидал очих ёстой байсан Луис, Лавина нар 1911, 1913 онд төрсөн бөгөөд 1932 онд гэрлэж аз жаргалтай сайхан амьдарч байгаад эхнэр нь 1986 онд, нөхөр нь 2012 онд хорвоог орхисон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.