images

АНУ: Нисч явахад хаалга нь салж унасан онгоц ослын буулт хийв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-08


   АНУ-ын Орегон мужийн Портлэндээс Калифорни мужийн Онтарио руу чиглэн нисч явсан “Alaska Airlines” компанийн онгоцыг агаарт нисэж явахад ноцтой гэмтэл гарч яаралтай ослын буулт хийсэн тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Тодруулбал өнгөрсөн 5-ны өдрийн 17 цагт Портландын олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрсөн 1282 дугаартай зорчигч тээврийн “Боинг 737 Макс” онгоц 4880 метрийн өндөрт нисэж явтал онгоцны хаалга салж оджээ. Онгоцонд 171 зорчигч, багийн 6 гишүүн байсан бөгөөд зорчигчид хүчилтөрөгчийн маск зүүж, онгоц ослын буулт амжилттай хийсэн байна. Бэртэж гэмтсэн хүн байгаагүй боловч зорчигчдын гар утас, хувцас хунар зэрэг зарим эд зүйл онгойсон хаалгаар нисэж оджээ. Агаарын тээврийн компанийн мэдээлснээр уг онгоц өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гэрчилгээ авсан бөгөөд өнөөг хүртэл 145 удаа нислэг хийсэн байна. Энэ явдлаас болж АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа агаарын тээврийн компаниудын хийдэг ижил төрлийн онгоцны нислэгийг түр хугацаагаар зогсоохоо мэдэгдэв. Мөн "Зорчигч тээврийн онгоцуудыг нислэгт оруулахын өмнө үзлэгт хамруулна" гэж мэдэгдэв. Нэг зорчигч тээврийн онгоцыг үзлэгт хамруулахад найман цаг зарцуулдаг бөгөөд одоо өдөрт нийт 170 онгоц үзлэгт хамрагдаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.