images

Хятадын компани ажилчдадаа BMW машин бэлэглэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-05


   Хятадын Шаньдун мужийн Чинжөү хотын биотехнологийн нэгэн компани өнгөрсөн оны сүүлчээр борлуулалтын багийн ажилтнуудаа урамшуулж 16 ширхэг BMW машин бэлэглэжээ. Тэдгээр ажилчдаа “Компанийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, борлуулалт сайн хийсэн”, “Компанид олон жил тууштай сайн ажилласан” хэмээн ийнхүү урамшуулсан байна. Энэ удаад ажилчдадаа бэлэглэсэн 16 машины үнэ 7-8 сая юань, нэг машин 400-500 мянган юанийн үнэтэй гэж тус компани мэдэгджээ. Харин машин бэлгэнд авсан ажилчид уг машинаа гурван жил ашиглах бөгөөд гурван жилийн дараа компанийн ажилчдын өмч болох аж. Ажилчдаа ийнхүү урамшуулах болсон тухайгаа компанийн удирдлага "Тэдний шаргуу, үнэнч хөдөлмөр компанид өндөр үр өгөөж авчирсан. Тэд ийм урамшуулал хүртэх нь бусад ажилчдад итгэл урам өгнө” гэжээ. Энэ мэдээ гарах үед тус улсын цахим хэрэглэгчид олон нийтийн сүлжээгээр “Энэ компанид ажилд ормоор байна”, "Би ч гэсэн сайн ажиллаж тийм урамшуулал хүртмээр байна” гэх зэрэг эерэг сэтгэгдэл үлдээсэн байна. Тус улсын нэгэн хуулийн фирмийн албан тушаалтан орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Компанийн үүднээс авч үзвэл урамшууллын энэ төрлийн арга нь борлуулалтын гүйцэтгэлийг сайжруулах хамгийн сайн арга, маш бодитой урамшуулал байж магадгүй” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.