images

ОХУ: Саяхан төрсөн хулсны баавгайн бамбаруушийг “Катюша” гэж нэрлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-04


   Өнгөрсөн оны наймдугаар сард ОХУ-ын Москва хотын амьтны хүрээлэнд төрсөн хулсны баавгайн охин бамбаруушийг “Катюша” хэмээн нэрлэжээ. Москва хотын захирагч Сергей Собянины хэлснээр энэхүү бамбаруушийн нэрийг иргэдийн санал асуулгаар шийдсэн байна. Цахим санал хураалтад 380 мянган иргэн оролцож олонхын саналаар уг нэрийг өгчээ. Одоогоор Катюша хэвийн сайн бойжиж, биеийн жин нь 8.67 кг, биеийн урт нь 79.5 см болсон байна. Катюша бол Орост эмэгтэй хүний нэр бөгөөд Дэлхийн II дайны үед ихэд алдаршсан ийм нэртэй дуу  бий. Нэрийн санал хураалтад Москва хотын нэрийн эхний үе болох “Момо” гэсэн нэр, мөн хүүхэлдэйн киноны баатар “Маша” зэрэг нэрүүдийг дэвшүүлэхэд “Катюша” 29 хувийн санал авчээ. 2019 онд Орос-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиосон бөгөөд энэ үеэр Хятад улс Луи нэртэй эрэгчин, Дин дин нэртэй эмэгчин хоёр хулсны баавгайг ОХУ-д 15 жилийн хугацаатай түрээсээр өгсөн байна. Тухайн үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар дээд хэмжээний уулзалтын дараа энэхүү хоёр баавгайг шилжүүлэх ёслолд оролцож байсан юм. Улмаар хоёр баавгай Москва хотын амьтны хүрээлэнд ирээд дөрвөн жилийн дараа нэгэн бамбарууш төрүүлсэн нь энэхүү Катюша ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.